2015

2015

Голомт Файнэншил Групп Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы “Дэлхийн Өндөр Өсөлттэй Компани”-аар шалгарлаа

2015

2015

Голомт банк Кастадион банкны үйлчилгээг үзүүлж эхлэв

2015

2015

Монголын банк санхүүгийн салбарт “анхдагч” болсон шинэлэг, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг тасралтгүй нэвтрүүлж олон улс дотоодын байгууллагуудаас “Шилдэг банк” хэмээх өргөмжлөлийг удаа дараа хүртсэн Голомт банк 20 жилийн ойгоо тэмдэглэв

2015

2015

Мандал Даатгал Хэрэглэгчийн санал сэтгэгдлийг сонсох, шийдвэрлэх, халамжлах Хэрэглэгчийн үйлчилгээний албатай болж Даатгалын салбарт анх удаа Нэгдсэн дуудлагын төвийг байгуулав

2014

2014

Голомт банк American Express® Gold Card-ыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэв

2014

2014

Голомт банк Монголд анх удаа олон улсын стандартад бүрэн нийцсэн “ FINACLE” банкны үндсэн бүртгэлийн системийг амжилттай нэвтрүүлэв

2014

2014

Голомт Файнэншил Групп ХХК үүсгэн байгуулагдав

2014

2014

Голомт Файнэншил Групп даатгалын салбарт манлайлагч Мандал Женерал Даатгал ХХК-ийн хөрөнгө оруулагч болов

2014

2014

Голомт Капитал ХХК Монголд анх удаа “Интернэт Арилжааны Систем”-ийг амжилттай нэвтрүүлэв

2012

2012

Голомт банк Монголд анх удаа ухаалаг утас (Blackberry, iPhone болон Android)-д зориулсан банкны аппликэйшн болох “Смарт банк” үйлчилгээг нэвтрүүлэв

2012

2012

Брокер болон хөрөнгө оруулалтын зөвлөх Голомт Капитал ҮЦК ХХК үүсгэн байгуулагдав

2011

2011

Мандал Женерал Даатгал ХХК үүсгэн байгуулагдав

2011

2011

Голомт банк Монголд анх удаа “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэв

2010

2010

Голомт банк Монголд анх удаа “Тэтгэврийн Ууган Сан”-г үүсгэн байгуулж ажилтнуудынхаа ирээдүйг баталгаажуулав

2007

2007

Голомт банк Монголд анх удаа “Өөртөө үйлчлэх банк”-ны үйлчилгээг нэвтрүүлж эхлэв

2004

2004

Голомт банк Монголд анх удаа Соронзон туузан нууцал бүхий хадгаламжийн дэвтрийг нэвтрүүлж олон улсын нэр хүнд бүхий “The Banker” сэтгүүлээс 2004 оны “Монгол улсын шилдэг банк”-аар шалгарав

2003

2003

Голомт банк Монголын бизнесийн байгууллагуудаас анх удаа их дээд сургуулийн оюутнуудад Голомт банкны нэрэмжит тэтгэлэг олгож эхлэв

2000

2000

Голомт банк Монгол Улсын арилжааны банкуудаас анх удаа олон улсын “VISA International” байгууллагын албан ёсны гишүүн болж Голомт нэрийн VISA карт гаргаж эхлэв

1999

1999

Голомт банк Монгол улсын арилжааны банкуудаас анх удаа олон улсын “Mastercard Worldwide” байгууллагын албан ёсны гишүүн болж, Голомт нэрийн Мастеркарт картыг зах зээлд нэвтрүүлэв

1995

1995

Монголын анхны хувийн арилжааны банкуудын нэг болох Голомт банк үүсгэн байгуулагдав

1991

1991

Монгол улс анх удаа банкны 2 шатлалт тогтолцоотой болж анхны арилжааны банкууд үүсгэн байгуулагдаж эхлэв