“ГОЛОМТ ФАЙНЭНШИЛ ГРУПП ХХК” ДЭЛХИЙН ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ КОМПАНИАР ШАЛГАРЛАА
Буцах
2016-02-17

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы 65 гаруй орны 400 гаруй шилдгийн шилдэг компаниудаас бүрддэг “Global Growth Companies” буюу “Дэлхийн Өндөр Өсөлттэй Компаниуд” байгууллага 2016 онд Монгол улсаас Голомт Файнэншил Групп ХХК-г гишүүнээр шалгарууллаа.

“Дэлхийн  Өндөр Өсөлттэй Компаниуд”  байгууллага нь гишүүдээ шалгаруулахдаа улсынхаа болон бүс нутгийн хэмжээнд үзүүлсэн тогтвортой өсөлт, салбарынхаа болон улсын хөгжил дэвшилд оруулж буй бодит хувь нэмэр, удирдлагуудын манлайлах ур чадвар болон нийгмийн хариуцлагын хүрээнд бий болгож буй эерэг нөлөөлөл зэргийг харгалзан үздэг байна.

Голомт Файнэншил Групп нь энэхүү гишүүнчлэлээрээ дамжуулан дэлхийн эдийн засагт болон өөрийн улс орныхоо эдийн засгийн тогтвортой өсөлтөд эерэгээр нөлөөлөх, бизнесийн болоод нийгмийн хариуцлагын хүрээнд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд эх орноо төлөөлөн дэлхийн шилдэг компаниудтай мөр зэрэгцэн ажиллах боломжтой болж байна

Биднийг энэхүү амжилтад хөтөлсөн эрхэм бизнесийн түншүүд, хөрөнгө оруулагчид, харилцагчид болон нийт ажилтан албан хаагчид та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа

ГОЛОМТ ФАЙНЭНШИЛ ГРУППИЙН ТУХАЙ

Голомт Файнэншил Групп ХХК нь Монголын санхүүгийн зах зээлд тэргүүлэгчид болох Голомт банк, Голомт Капитал болон Мандал Женерал Даатгал компанийг эгнээндээ нэгтгэсэн тэргүүлэх санхүүгийн нэгдэл компани юм.